Өчигдөр /2022.08.02/ Тайваньд айлчлал хийхээр очоод буй АНУ-ын Конгерссын танхимын спикер Нэнси Пелосигийн айлчлал дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тухайн хоёр улсын хоорондын асуудал дэлхийн хэмжээний томоохон үл ойлголцол болж зэвсэгт хүчний мөргөлдөөн, мөн геополитикийн болон улс төрийн томоохон асуудал дагуулж магадгүй байгаа юм. Тэгвэл энэ талаар Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл ийнхүү байр суурь илэрхийлжээ.
Тэрбээр "Америкийн төрийн гурав дахь албан тушаалтан Нэнси Пелоси Путины түрэмгийллийг дэмжих далд мессежийг Хятадын талд өглөө. Энэ хатагтайн мунхаг каприз нь Монгол, Казахстан, Украйны залуу ардчиллаас илүү үнэтэй аж. Америкийн реал политик гэж энэ дээ" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.