Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Тухайлбал, энэ оны эхний хагас жилд 20125 болж, өмнөх оны мөн үеэс 89 хувиар өсжээ. Үүнийг задалж үзвэл, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2022 оны эхний хагас жилд 1015 болж, өмнөх оны мөн үеэс 46.9 хувиар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2760 болж, 75.6 хувиар, хүүхэд оролцсон хэрэг 703 болж, 2.7 дахин, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 3144 болж, 47.3 хувиар, бүлэглэн үйлдсэн хэрэг 846 болж, 44.1 хувиар, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 94 болж, 22.1% хувиар тус тус өсжээ.
ҮСХ: Мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг 22.1 хувиар өсжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.