БНСУ-ын Тэгү хотын Монголчуудын холбооноос 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Нарлаг Монгол" наадам 7 дугаар сарын 16-ны өдөр өргөн дэлгэр боллоо.
Наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, гар барилдаан, шагайн харваа, тэвэг, олс таталт, сагсан бөмбөг, гүйлтийн тэмцээн болж, сайхан монгол дээлтэн шалгаруулсан байна.
Наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Э.Сарантогос, Пусан дахь Консулын үүрэг гүйцэтгэгч Ц.Өнөрзаяа, БНСУ-ын талаас Үндэсний Ассамблейн гишүүн Хун Сог Жүн, Тэгү хотын Дальсо дүүргийн Засаг дарга И Тэ Хүн, Дальсо дүүргийн ИТХ-ын Дэд дарга И Ёнг Э, төлөөлөгч Хван Сүн Жэ, Хо Ши Ён нарын хүндэт зочид оролцлоо.
Мөн “Андууд компани”-иас автомашины, “Эрхт Монгол групп”-ээс 30 сая төгрөгийн эрхийн бичгийн, Amorepacific буюу Hera гоо сайхны компаниас 5 ширхэг унадаг дугуйн хонжвортой сугалаа явагдаж наадамчин олны дундаас азтанаа шалгаруулав.
Эх сурвалж. МУ-аас БНСУ-д суугаа элчин сайдын яам