Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

19-хөн настай хилчин хүү нуруу нугасандаа гэмтэл авч, хөл дээрээ босч ЧАДАХГҮЙ БОЛЖЭЭ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 20 секунд

Говь-Алтай аймгийн Хилийн цэргийн ... дугаар ангид алба хааж байсан хилчин цэрэг А.Алтангэрэл нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 2022 оны хаврын цэрэг татлагаар хуваарилагдсан очсон цэргүүд өнгөрсөн зургадугаар сарын 25-ны өдөр хилийн застав дээрээ үнээ сааж байжээ. Энэ үеэр хамт алба хааж байсан н.Дагвадорж хэмээх залуу барилдах санал тавьсан байна. Ингээд залуус барилдаж. Барилдах үеэрээ н.Дагвадорж барьц аваад тонгорохдоо толгойгоор нь газарт шиджээ.

Үүний улмаас А.Алтангэрэл газар дээрээ ухаан алдсан байна. Тэрбээр ухаан орсныхоо дараа "Барилдъя гээд байнга хоргоогоод байсан. Тэгээд ганц л удаа шүү" гэж хэлээд барилдсан. Түүнээс цааш юу болсныг санахгүй байна гэжээ.

Эмнэлгийн дүгнэлтээр А.Алтангэрэлийн хүзүүний зургадугаар үe хугарсан, нугасны хатуу хальс урагдсан, нуруу няцарсан, суулт өгсөн зэрэг маш хүнд онош гарсан байна. Ийм хүнд эмчилгээг Говь-Алтай аймагт эмчлэх боломжгүй учир Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэх шаардлагатай гэсэн байна. Энэ дагуу ар гэрийнхэн нь түүнийг Говь-Алтай аймгийн Алтай сумаас Улаанбаатар хот хүртэлх 1500 км газарт автомашинаар тээвэрлэн авчирсан юм.

Хамгийн гол нь хилийн цэрэгт алба хааж байсан алба хаагчдын нэг нь хүнд гэмтэж, 19-хөн насандаа хөл дээрээ босч чадахгүйд хүрээд байхад Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд хуруугаа ч "хөдөлгөсөнгүй".

Угтаа бол яаралтай, эрсдэлтэй үед ашиглах нисдэг тэргээ хэрэглүүлээч гээд ОБЕГ-аас гуйж гувшихад болохгүй гэх зүйлгүй. Гэтэл эх орныхоо дархан хилийг хамгаалахаар тангараг өргөсөн хилчин хүүг хөл дээр босгохын төлөө энэ зэргийн бөхийлт үзүүлэх өчүүхэн сэтгэл Хил хамгаалахын генералуудад дутсан бололтой. Харамсалтай, хайран залуу, хайран ч хилчид минь.

Баруун болон төв, зүүн аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай ААДАР БОРОО ОРНО
Баруун болон төв, зүүн аймгийн зарим нутгаар дуу цахилгаантай ААДАР БОРОО ОРНО
 
М.Бадамсүрэн:  Зардлаа бууруулах тал дээр зарим сайд нар манлайлал үзүүлж ажилламаар байна
М.Бадамсүрэн:  Зардлаа бууруулах тал дээр зарим сайд нар манлайлал үзүүлж ажилламаар байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.