Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: Асран хамгаалагчийн тэтгэмжийг тухайн хүний хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс нь хамааруулан нэмэгдүүлнэ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Тэрбээр"Нийгмийн халамжийн тэтгэмж 188 мянган төгрөг байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковид цар тахлын үед энэхүү тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 288 төгрөгөөр олгож ирсэн. Энэ 288 мянган төгрөгийг 2023 оны төсөвт үргэлжлүүлэн суулгаж, цаашид энэ дүнгээр олгодог байхаар шийдвэрлэх, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгалаа.

Хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн хувьд сард 123 мянган төгрөг авдаг. Харин том болсон хүний асран хамгаалагчийн тэтгэмж нь 84000 мянган төгрөг байдаг. Үүнийг үе шаттай шийдвэрлэн, тухайн өрхийн амьжиргаатай нь холбох, хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээс нь хамааруулан тусгах чиглэл Ерөнхий сайд өглөө" гэв.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автсан 1210 иргэнд тус бүр 15 сая төгрөг олгоно“
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөлөлд автсан 1210 иргэнд тус бүр 15 сая төгрөг олгоно“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд