Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өндөршил сумын уяачид наадмаар зөвхөн Монгол зургаан насны адуугаар уралдахаар санал нэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Дундговь аймгийн Өндөршил сумын уяачид үндэсний баяр наадамд зөвхөн Монгол зургаан насны адуугаар уралдана гэж 100 хувийн саналаар нэгджээ. Тодруулбал, Дундговь аймгийн Өндөршил сумын уяачдын холбооны хурал зөвлөгөөн 6 сарын 4-ний өдөр уяачдын 100 хувийн саналаар болж үндэснийхээ наадамд зөвхөн монгол зургаан насны адуугаар уралдах шийдвэрийг гаргажээ.

Шил адуу, Шилийн борнууд, Шилийн Гүр адуугаараа алдартай Өндөршилчүүд үндэсний морин уралдаан, монгол адуу, үндэсний соёлын өвийг хамгаалж хойч үедээ өвлүүлэн малчин уяачдынхаа эрх, ашиг сонирхлыг ханган үндэсний морин уралдаанд шударга өрсөлдөх зарчмыг хангах зорилготой аж.

Говийн бүсийн хуурай, ширүүн уур амьсгалд дасан зохицож ашиг шимээ бүрэн өгөх боломжтой, жингийн алдагдал бага, зүс жигд, зүсний хувирал, аж ахуйн ашигтай чанарыг үр төлдөө дамжуулж удамшуулдаг зэрэг нь орон нутгийн онцлогт тохирсон бие даасан популяци, хурдан адууны угшилийн генетик тогтоцыг тодорхойлох сорил, судалгааны ажлыг 2013 оноос эхлэн хийж, адуучид, судлаачдын нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр 2019 онд бие даасан омог болон батлагдсан юм.

Энэ жил Өндөршил сумынхан нэг түм гаруй адуун сүрэг, Монгол Улсад бүртгэлтэй омог адууныхаа баяр, аймгийн зүүн бүсийн наадмаараа зөвхөн монгол адуугаар уралдаж уяачийн ёс зүй, жудгийг эрхэмлэн морьтой наадахаар шийджээ.

Тус сумын уяачдын зөвхөн монгол адуугаараа уралдах шийдвэрийг зэргэлдээх аймаг сумдынхан талархан хүлээн авч байна.

Мөн энэ оны тавдугаар сард болсон малчдын зөвлөгөөндөө бүгд морьтой оролцсон адуун өв соёлоо өвлөн уламжлагч нутгийнхан билээ.

С.Энхболд: Эрдэмтэд халдварлах чадвар их, хүндрэл, нас баралт өндөртэй ковидын шинэ хувилбар намар гарч ирнэ гэж тооцож байна
С.Энхболд: Эрдэмтэд халдварлах чадвар их, хүндрэл, нас баралт өндөртэй ковидын шинэ хувилбар намар гарч ирнэ гэж тооцож байна
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.