Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Эрээн хотод тогтоосон хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжилж магадгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн боомтод дахин хөл хорио тогтоогоод байгаа. Эрээн хотод Коронавируст халдварын дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус хотын Цар тахалтай тэмцэх шуурхай штабаас тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоосон. Ингэснээр манай улс импортын бараа бүтээгдэхүүнээр тасалдах эрсдэл үүсээд буй.

Энэ талаар ГХЯ-наас тодруулахад "Эрээн хотын дотоодод гарч буй албан бус мэдээллээс харвал нутгийн гүнээс ирсэн хүнсний ногооны жимсний сав баглаа боодлоос Covid-19 халдвар дэгдсэн байх магадлалтай. Үүнээс өмнө буюу 2021 оны аравдугаар сарын 11-нд Эрээн хотод Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдэж хөл хорио тогтоож байсан. Тухайн үеийн арга хэмжээ нь 21 хоног үргэлжилж, хэсэгчлэн сулруулах арга хэмжээ авч байсан. Тиймээс хөл хорионы дэглэм 21 хоног үргэлжлэх болов уу гэж харж байна" гэв.

Ц.Дуламсүрэн: “АПУ“ компанийн захирал П.Батсайхан тэрбум гаруй төгрөгөөр эрлийз адуу худалдаж авсан
Ц.Дуламсүрэн: “АПУ“ компанийн захирал П.Батсайхан тэрбум гаруй төгрөгөөр эрлийз адуу худалдаж авсан
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.