Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Дуламсүрэн: “АПУ“ компанийн захирал П.Батсайхан тэрбум гаруй төгрөгөөр эрлийз адуу худалдаж авсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос "Монгол наадам-Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг зохион байгуулж байна. Жагсагчдын хувьд Үндэсний их баяр наадмын морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Тодруулбал, тэд Үндэсний их баяр наадамд зөвхөн Монгол адуу уралдуулах ёстой гэсэн юм.

Энэ үеэр Монголын Үндэсний морин уяачдын холбооны Ерөнхийлөгч Тод манлай уяач Ц.Дуламсүрэн эрлийз морь хамгийн үнээр худалдаж авсан хүний талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "АПУ компанийн захирал П.Батсайхан гэдэг хүн тэрбум гаруй төгрөгөөр эрлийз адуу худалдаж авсан байх. Монгол наадамд уралдуулаад тэрийгээ онгоцоор дагаад үзэж байсныг Монголын ард түмэн харж байсан. Энд ийм зиндаархал явагдаад байна. Монгол наадам бол зиндаархал биш юм. Монгол наадам, уралдаан хоёр өөр шүү. Та мөнгөтэй бол "Макс"-ийн Д.Ганбаатар гадаадад очоод англи үнэтэй адууг нь аваад тэнд уралдаад Монгол Улсыг зарлуулаач" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 гаруй мянган доллараар эрлийз адуу ХУДАЛДАЖ авсан гэв
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 20 гаруй мянган доллараар эрлийз адуу ХУДАЛДАЖ авсан гэв
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.