Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Бүлгийн хуралд суухгүй байгаа гишүүддээ арга хэмжээ авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

АН хоёр хуваагдаад буй. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга даргатай нэг АН, С.Эрдэнэ тэргүүтэй нэг АН-ынхан бий. Нам нь хоёр хуваагдсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийнхэн ч хоёр хуваагдаад байгаа юм. Сүүлийн үед бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганбат нар мэдээлэл өгч байгаа нь тус хуралдаанд тус хоёр гишүүнээс өөр хүмүүс суухгүй байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Харин уг асуудалд АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өглөө. Тэрбээр "АН-ын бүлэг анх 11 гишүүнтэй байсан. УИХ-ын хуулиар нам болон эвслүүд 8-аас дээш гишүүнтэй бол бүлэг байгуулж болно гэсэн. АН-ынхан гадна, дотнын нөлөөллөөр сүүлийн хоёр жилийн турш маргаантай байгаа. АН Үндсэн дүрмээ өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд бүртгүүлсэн.

АН-ын бүлэг албан ёсоор 8 гишүүнтэй гэж УИХ-д бүртгүүлсэн байгаа. Өнөөдрийн хуралдаанд бүлгийн хуралдаанд 4 гишүүн суусан. Ирц 50 хувь. 2-3 нь орон нутагт ажиллаж байгаа. Зарим нь хуралдаандаа суухгүй байгаа. Монгол Улсын хуулиар хэнийг ч албадан ажиллуулж болохгүй. Гэхдээ жирийн иргэн ажлынхаа 8 цагт ажилдаа ирэхгүй бол цалингаа хасуулаад явдаг. Тиймээс хуралдаандаа суухгүй байгаа гишүүддээ шат дараатай арга хэмжээ авна" хэмээлээ.

ЦУОШГ: Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна
ЦУОШГ: Нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.