2022 оны 06 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 13-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
/Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна/
Хур тунадас: 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 8-9-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10-нд зарим газраар, 12-13-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.