Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНЕГ: Манай нисэх буудлуудаас траншейны таг АЛГА БОЛООГҮЙ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

"Чингис хаан ОУНБ-ын траншейны таг алга болчхоод төмөр листээр орлуулж байсан. Гэтэл Хүннү хорооллын траншейны тагнууд ийм нэртэй байна" гэх мэдээлэл нэлээдгүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ.

Энэ асуудлаар Иргэний Нисэхийн Ерөнхий газраас тодруулахад "Манай нисэх буудлуудаас траншейны таг дутсан асуудал гараагүй. "Алтан ширэм" гэдэг компани энэ таг хийх ажлыг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэгч компанийн ажлаас шалтгаалан андуурал гарчээ" гэв.

Харин энэ талаар "Алтан Ширэм" ХХК-ийн Ерөнхий захирал Т.Баасанжавтай ярихад "Манай компани нисэхийн худгийн тагийг үйлдвэрлэсэн. Тухайн үед бичиг үсгийн алдаатай 3 таг буцаагдсан юм. Манай компани бэлэн худгийн таггүй захиалгатай байх үеэр Хурд компани яаралтай таг хэрэгтэй байна гээд нисэхээс буцаагдсан бэлэн тагийг авч явсан. Энэ үйл явдал 4,5 жилийн өмнө болсон" гэв.

ГЕГ: Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй, хэвийн явж байна
ГЕГ: Эрээний боомт чингэлэг тээврийг хязгаарлаагүй, хэвийн явж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.