Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гурван сайхан“ нисэх буудлын нислэг үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

May be an image of aircraft and roadӨмнөговь аймгийн “Гурван сайхан” нисэх буудлын нислэг үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байна.

Тус нисэх буудлын үйл ажиллагаанд доголдол гарсан мэтээр цахим орчинд мэдээлэл гарсан нь үндэслэлгүй бөгөөд “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч буух зурваст эвдрэл гэмтэл гараагүй гэдгийг “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын дарга Б.Ганбаатар мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар “МИАТ” ТӨХК Улаанбаатар-Даланзадгад, Даланзадгад-Улаанбаатар чиглэлд CRJ-700 маркийн агаарын хөлөг, “Геосан” ХХК, “Тэнгэрийн улаач” ХХК зэрэг агаарын тээвэрлэгчид С208 агаарын хөлгөөр захиалгат болон төлөвлөгөөт нислэгүүд хэвийн үйлдэж байна.

Худал мэдээлэлд хавсаргасан зураг нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны ням гарагийн өглөөний 11 цагийн үед Холбооны Бүгд Найрамдах Бразил улсын Пернамбуко дахь Фернандо де Норонха нисэх буудлын зурвасын хөвөө буюу даацын бус талбайн асфальт руу EMBRAER 195 E2 агаарын хөлгийн дугуй шигдсэн байдлын зураг бөгөөд олон нийтэд үндэслэлгүй мэдээлэл түгээгчдийг хуулийн байгууллагаар шалгуулж, иргэний нисэхийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдэлд холбогдох арга хэмжээ авхуулна гэдгийг албаны хүн анхаарууллаа.

Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.