АН-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Улс төрийн намын тухай хуулиар төрийн албанд орсон бол гишүүнчлэлээсээ татгалзах ёстой хүн бол Ерөнхийлөгч. Гэтэл нам бус хүн АН-ын дарга болно гээд явж байгаа нь шившиг. Утгагүй үйлдэл. Мөн бүх талууд УДШ-ийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, нэгдээд зохион байгуулалт тал дээр хамтраад явж байхад Х.Баттулгыг дагасан нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар намын нэр хүндэд халдсан үл бүтэх үйл ажиллагаа явуулж байна. Жишээлбэл, манай нам шинэчилсэн тамгаараа бүх анхан шатны нэгжүүдийн тэмдгийг шинэчлээд явж байгаа. Гэтэл үүнийг үгүйсгэсэн ажиллагаа хийгээд явж байна" гэлээ.
АН: Нам бус хүн АН-ын дарга болно гээд явж байгаа нь шившиг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.