Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил орон даяар эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас бүх иргэнээ эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан. Нас насны онцлогт хамааруулаад өөр шинжилгээ хийнэ.
Ингээд эрт илрүүлгийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодрууллаа.
-Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулах ажил орон даяар эхэллээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ жилээс Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах ажлыг эхлүүлж байна. Энэхүү урьдчилан сэргийлэх ажил өмнө нь ч манай улсад хийгддэг байсан. Гэхдээ хамрагдалтын хувь өндөр байгаагүй. Мөн 18-аас дээш насныхан хамрагдах багцтай байсан. Харин энэ жилээс өргөжүүлж, 0 дээш насны бүх иргэдийг хамруулахаар болсон. 0-17 насны иргэдэд 4-6 төрлийн шинжилгээ өгнө. 18-аас дээш насныханд тухайн хороо, сум, багаас нь урилга ирнэ. Улмаар урилгын дагуу харьяалагдах газартаа очиж, урьдчилан сэргийлэхдээ хамрагдана.
18-аас дээш насныхан 12-18 нэр төрлийн шинжилгээнд хамрагдана.
-Ер нь иргэдэд ямар төрлийн өвчлөл их байдаг вэ?
-Шинжилгээний багцийг нэмэгдүүлсэн нь манай улсад зонхилон тохиолддог 5 өвчлөл, нас баралтыг тэргүүлдэг 5 өвчлөл байдаг. Тиймээс энэ чиглэл рүү шинжилгээгээ нэмэгдүүлсэн. Жишээ нь, Зүрх судасны өвчлөл их байна. Тиймээс цус биохимийн шинжилгээг нэмэгдүүлж өгсөн. Иргэдийг өвчилсөн хойно нь биш, эрт илрүүлэх ач холбогдолтой.
5 жилийн дараа өвчлөл 10-13 хувь буурна гэж харж байгаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцтай ЭНД дарж танилцах боломжтой.
Мөн шинжилгээ өгөхдөө юуг анхаарах ёстойг ЭНД дарж уншина уу.