Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Монхообор:Техникийн спиртийг гар ариутгагч бодисонд хэрэглэхэд хүний биед сөрөг нөлөөгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 42 секунд


Өчигдөр улсын онцгой комиссын шуурхай штабаас "Монос" “Нахиа импекс” компанийн  гаргасан гар ариутгагч, халдваргүйжүүлэгч нь тeхникийн спиртээр хийгдсэн нь тогтоогдсон гэж мэдээлсэн. Харин “Монос” компанийн зүгээс техникийн биш хүнсний 3-р зэргийн спиртийг хэрэглэсэн гэж мэдэгдсэн.  Тэгвэл техиникийн спирт гэж юуг хэлээд байгаа, хүний биеэнд хэр зэрэг сөрөг нөлөөтэй талаар МУИС-ийн багш, Химийн Шинжлэх ухааны доктор Д.Монхообороос тодруулга авлаа



- Техникийн спирт гэж юуг хэлээд байна вэ?

Метилийн спирт буюу метанолыг хар ярианд модны, техникийн спирт гэдэг. 

Тэгэхээр хүнсний улаан буудайнаас биш, нефтийн бүтээгдэхүүнээс гаргасан хольц ихтэй спиртийг техникийн спирт гэж нэрлээд, хүнсний улаан буудайнаас гаргаж авсан спиртээ хүнсний спирт гээд байгаа юм. Ер нь бол техникийн гэдэг нь гаргаж авч байгаа аргаасаа хамаараад л тэгэж нэрлээд байгаа юм. Техникийн (метанол ) спиртийг синтезийн аргаар үйлдвэрлэдэг бөгөөд техникийн спиртийг гарган авах үед их  хэмжээний хольцтой өөрөөр хэлбэл бохирдолтой, совсны тосноос нь бүрэн салгаж чадаагүй спирт гардаг.

Харин улаан буудайнаас спирт гаргаж авахад хамгийн эхний гаргалгаар шууд 100 хувийн процентийн хүнсний спирт гарч ирнэ гэж байхгүй. Метилийн, этилийн, бусад хольц хамт гарч ирнэ. Тийм болохоор тэднийг хоёр гурав дахь ялгах төхөөрөмжөөөр ялгаж авсны дараа хүнсний спирт гардаг.

Техникийн спирт нь  хvнсний спирттэй төстэй өнгөгүй шингэн, хурц үнэр, амттай  байдаг.

- “Монос” компани хүнсний 3-р зэргийн спиртийг гар ариутгагч бодисонд хэрэглэсэн гэж мэдээлсэн. Хүнсний 3-р зэргийн спирт болон техникийн спиртийг гар ариутгагч хийхэд ашиглаж  болох уу? хүний биеэнд сөрөг нөлөө байгаа юу?

Хүнсний спиртийг дотор нь 1,2,3-р зэрэг гэж ангилж болно. Хүсний 1-р зэргийн спирт гэдэг нь этилийн спирт бөгөөд үүнийг архи үйлдвэрлэхдээ хэрэглэдэг. Харин  хүнсний 2, 3-р зэргийн спиртийг техникийн спиртээс арай цэвэрхэн гэж ойлгоод байна. Гэхдээ хүнсний 3-р спиртэнд  метилийн эсвэл совсны тосны холимог жаахан байгаа учраас архи үйлдвэрлэхдээ биш эмнэлэгийн зориулалтаар голдуу  ашиглаад байна.

Тийм болохоор миний бодлоор техникийн спирт болон хүнсний 3-р зэргийн спиртийг ойролцоо, нэг ижил юм уу гэж бодож байна. 

Техникийн спирт нь хүнсний спиртээс өнгө үнэр амтаараа ялгагдах зүйл байхгүй учраас ууж болохгүй гээд спиртэнд уусдаг будагч бодисыг хийж цэнхэр болгодог.

Тэгэхээр цэнхэр спиртийг ууж идэж, хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн үг.  Ер нь бол заавал цэнхэр гэх юмгүй спиртэнд уусдаг органик бодисыг хийж хэрэглэж болохгүй гээд ялгаж өгч байгаа юм .

Харин гар ариутгагч бодисонд хүнсний болон техникийн спиртийг аль алийг нь хэрэглэж болно. Ууж идэхгүй л бол хүний биеэнд сөрөг нөлөө байхгүй.

МХЕГ:
МХЕГ: "Монос косметикс" компанийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрүүл ахуйн шаардлага хангаагүй
 
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
Туул голын эрэг орчмын айл өрхийг нүүлгэж эхэллээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц