Гандантэгчэнлин хийдээс Сар шинийн баяр хэдэнд болох талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр сүүлийн жилүүдэд битүүн, шинийн 1 яагаад тасалдаж буйг тайлбарлав.
Тодруулбал, ШУА физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Л.Бямбажаргал "Зурхайч Л.Тэрбиш гэдэг хүн дураараа шинийн 1-нийг таслаад байгаа юм биш. 1944 онд Шинийн 1 тасарч, 1948 онд Шинийн 1 давхцаж байсан" гэлээ.
Мөн Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч А.Батцэнгэл "Цагаан сарын баяраар эцэг, эхдээ хүндэтгэл үзүүлдэг. Бурханы шашинд аз жаргалтай байхад эцэг, эхийгээ хайрлаж, ачийг нь санадаг байх ёстой. Мөн өвөг дээдэс нь буцаагаад хүүхэд багачууддаа хайр хишигээ хүртээдэг баяр" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!