Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

Өнгөрсөн 2024 оны есдүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал түүнийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авч хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл даргагүй байсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан Сэрээжавын Энхболдыг томилжээ. Тэрбээр 2024 оны 12-р сарын 27-ны өдөр томилогдон ажлаа хүлээн авчээ.

Түүнчлэн С.Энхболдыг яллагдагчаар татан шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгийг БНСУ-ын аж ахуйн нэгжтэй хамтарч завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутган шалгаж эхэлсэн юм.

Засгийн газар “Гашуудлын үеийн дэгийн тогтоол“-ыг хэлэлцэж байна
Засгийн газар “Гашуудлын үеийн дэгийн тогтоол“-ыг хэлэлцэж байна
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.