Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон өчигдөр /2025.01.20/ шүүхээс 2.6 жилийн ял оноосон.
Тэгвэл Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Бодит байдал, шаардлага, цаашид шүүхийн практикт учрах нөхцлүүдийг тооцон шүүх шийдвэрээ эргэж харна гэж найдаж байна. Эд, эрхтэн шилжүүлэн суулгах гэдэг хүссэн эмч нарын хийдэг хагалгаа биш. Бид ч холбогдох бүх хууль, журмыг эргэн харж яаралтай сайжруулах ёстой юм байна.
Монгол Улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж үсрэнгүй амжилт гаргахад анхнаас нь зүтгэсэн анхдагчийн маань нэг бол яах аргагүй Хүний Гавьяат Эмч П.Батчулуун эмч юм.
Маш олон гэр бүлд аз жаргал, амьдрал бэлэглэсэн тангарагтаа үнэнч, буянтай энэ хүн цаашид хэдэн арван гэр бүлд элэг бүтэн амьдрал бэлэглэх байсан бол. Буруу мэдээлэл нийгэмд түгээж, нийгмийг бухимдуулсан асуудлаас болж цаашид хэдэн хүн, хэдэн гэр бүл хохирох бол" гэж бичжээ.
Тодруулбал, хэргийг эргэн сануулахад өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд замд зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан байдаг.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!