“Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг ЗГ дэмжиж, УИХ-д өргөн барихаар боллоо“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулав.

----------------------

Тэрбээр:

-Өнөөдөр Засгийн газраас түүхэн шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засгийн газар өөрөө гэмт хэрэгтэй тэмцэх ёстой. Үүн дотор авлигын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг нь багтдаг. Өнгөрсөн жилүүдэд иргэдийн зүгээс баялгийн шударга бус хуваарилалт, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа этгээдүүд баяждаг асуудал дээр маш бухимдалтай байсан. Үндсэн хуульд "Монгол Улсын иргэн шударгаар өмчтэй байх эрхтэй" талаар заасан байдаг. Шударгаар шүү. Харамсалтай нь уг үгийг утга гажуудсан, үүнд хуулийн хариуцлага тооцдоггүй гэх иргэдийн бухимдал байсан.Өнгөрсөн жил Монгол Улс гурван ч удаа Өршөөлийн хууль баталсан.

Үүний хоёрт нь албан тушаалтны гэмт хэргийг бүтэн хамруулсан. Нэгт нь хэсэгчилсэн. 2015 онд эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргасан. Үүнд 35.4 их наяд төгрөгийн хөрөнгө багтсан. Тэр үед улсын төсөв 6 их наяд байсан. Ингээд өнгөрсөн жилүүдэд албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хөрөнгийг хураах асуудал байнгын бэрхшээлтэй явж ирсэн.Үүний шалтгаан нь хууль эрхзүйн орчин байсан. Монгол Улсад шударга бусаар хэн ч хөлжих ёсгүй. Нэн ялангуяа нийтийн албан тушаалтан төрийн албан тушаалтнууд.

Тиймээс нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хууль мөн бусад 17 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах авлигын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

Хувь хүнтэй холбоотой зүйл яримааргүй байна. Өнгөрсөн жилүүдэд асар олон хүн авлигын өршөөлд хамрагдсан. Өршөөлийн хуульд хамрагдсан, торгуулсан, ял шийтгэлгүй гарсан. Эдгээр этгээдүүдийн хувьдаа завшсан төрөөс хулгайлсан мөнгө нь өөрсдөд нь үлдэж байсан.Тэгэхээр одоо хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах эрхзүйн орчинтой болж байна.

Засгийн газарт өргөн барьж байгаагаар батлагдах юм бол төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгана. Иргэд авлигын талаарх мэдээллийг төрийн байгууллагад өгвөл урамшуулдаг байх зохицуулалт орсон.

Ахмадууд  интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоогоо хийж сурчээ
Ахмадууд интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоогоо хийж сурчээ
 
Б.Бат-Эрдэнэ: “Тавантолгой түлш“ ХХК барьцалдуулагчийн тендер зарлахдаа диско баар ажиллуулдаг компанийг шалгаруулсан нь АВЛИГА авсан гэж хардаж байгаа
Б.Бат-Эрдэнэ: “Тавантолгой түлш“ ХХК барьцалдуулагчийн тендер зарлахдаа диско баар ажиллуулдаг компанийг шалгаруулсан нь АВЛИГА авсан гэж хардаж байгаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!