УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох байв.
Гэвч сайд нь ирээгүйн улмаас Байнгын хорооны дарга, гишүүд дараагийн хуралдаанд заавал ирж асуудлаа танилцуулах шаардлагыг тавилаа.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен: Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-ийн хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний талаар УИХ-ын 2022 оны 36-р тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавих, сайдын мэдээллийг сонсохоор асуудлаа хэлэлцэж байна. Гэтэл сайд маань ирсэнгүй. Дараагийн хурал дээр сайд биечлэн ирж танилцуулах шаардлагатай байгаа. Яагаад гэвэл гурав дахь удаагаа ийм асуудал гарч байна. Байхгүй байгаа шалтгаан нь Дархан руу яам нүүсэнтэй ч холбоотой байх.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!