Малчид худаг, өвөлжөө хаваржааны хашаа хороо нэн шаардлагатай байна гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ жил ихэнх нутгаар цас багатай, дулаахан малчид өнтэй өвөлжиж байгааг ярьж буй. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн отрын есөн бүс нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

Энэ хүрээнд гэрээ байгуулсан малчин, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байхад, хүн, малын усны хангамж, худаг ус өвөлжөө, хаваржааны хашаа хороо зэрэг нэн шаардлагатай байгааг онцолж байна.

Өнөөдрийн байдлаар улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутагт 2024-2025 онд Улаанбаатар хотын нэг дүүрэг, 12 аймгийн 36 сумаас нийт 442 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 788.013 толгой мал өнтэй өвөлжиж байна.

Х.Нямбаатар: 2011 оноос хойш УТААГ БУУРУУЛАХААР нийт 340 тэрбум төгрөг зарцуулсан
Х.Нямбаатар: 2011 оноос хойш УТААГ БУУРУУЛАХААР нийт 340 тэрбум төгрөг зарцуулсан
 
Т.Мөнхсайхан: С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилоход асуудалгүй гэсэн тайлбарыг АТГ-аас өгсөн
Т.Мөнхсайхан: С.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар томилоход асуудалгүй гэсэн тайлбарыг АТГ-аас өгсөн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!