Гандантэгчэнлин хийдээс маргааш буюу энэ сарын 21-ний мягмар гарагт 14 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Мэдээллээр ШУА-ын Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргалын багшийн судалгааны бүтээл, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа болно.
Мөн энэ үеэр Сар шинийн баяр яг хэдэнд вэ гэдэг асуудлаар мэдээлэл өгнө гэж тус хийдээс мэдээллээ.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!