УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Улсын Дээд шүүхээс гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Уг шийдвэр гараад сарын хугацаа болсон хэдий ч УИХ тогтоол ирээгүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж буй.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Монгол Улсын Үндсэн хууьд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож шалгах бол прокурорын санал болгосноор УИХ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Тухайн гишүүн нь гэм буруутай нь тооцогдвол эгүүлэн татна. Энэ процесс ажиллагаа УИХ дээр огт явагдаагүй. Бүрэн эрх түдгэлзүүлэх ажиллагаа явагдаагүй. Уул гишүүн гэж яриад байгаа нь түдгэлзүүлсэн гишүүнийг хэлээд байгаа юм. Хуулийн зөрчил үүсээд байна. Өнөөдөр үүнтэй холбоотой хуулийн процесс байхгүй.
Дээрээс нь УДШ-ийн шийдвэр албажаагүй гэсэн хэвлэлийн мэдээтэй байгаа болохоос биш албан ёсны нэг ч шийдвэрийг хараагүй" гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Надад хулгай хийх хүмүүжил байхгүй. Би өөрийгөө зөв хүмүүжилтэй гэж бодож байгаа. Улс төрийн шийдвэр л гаргасан шүү дээ. Дээд шүүхийн шийдвэр албажиж ирээгүй. Намайг ард түмэн сонгосон учраас энэ миний асуудал биш сонгогчдын асуудал болсон" гэдэг тайлбарыг өгөөд буй юм.
Д..Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан бөгөөд анхан шатны шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг.
Харин Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийвдэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!