Модон МОГОЙ жилийн шинийн НЭГЭН тасарч байгаа учраас хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд ЗОЛГОНО

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны Модон могой жилийн шинийн 2-ны өдөр ирэх гуравдугаар сарын 1-нд тохионо.

Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн Хамба лам Ж.Гончигсүрэн

"Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр ирэх хоёрдугаар сарын 28-нд, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ны өдөр тохионо. Энэ жил шинийн нэгэн тасарна гэсэн үг. Өдөр тасарсан гээд өөрчлөгдөх зүйл байхгүй. Зурхайн ухаанд өдөр давхцах, тасрах тохиолдол гардаг. Зурхайд өдөр тасарвал өмнөх өдрийг нь, өдөр давхацвал арын өдрийг ашиглана гэж тайлбарласан байдаг юм.

Энэ нь од эрхэсийн хөдөлгөөний үйлчлэл түргэн, удаан байдгаас шалтгаалдаг гэж ойлгоход болно.

Бид хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн хоёрондоо золгоно" гэлээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн байрыг төвийн дулаан шугамд холбоно
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн байрыг төвийн дулаан шугамд холбоно
 
Гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ
Гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ
Сэтгэгдэл (32)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!