Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинийн нэгэн тасарч байгаа тул энэ жил Сар шинийн баяраар ХОЁР өдөр АМАРНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Энэ жил сар шинийн баяраар билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч буй талаар Гандантэгчэнлин хийдээс болон зурхайчид мэдэгдсэн. Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн НЭГЭН тохиох байсан ч ийнхүү тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгоно.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд "Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна" гэж заасан байдаг.

Харин энэ удаа шинийн НЭГЭН тасарснаас үүдэлтэйгээр шинийн 2,3-ны өдөр бямба, ням гарагт таарч, шинийн 4 даваа гарагт тохиож ажил цуглахаар байна. Хуульчдын зүгээс тайлбарлахдаа "Шинийн нэгэн тасарсан хэдий ч хуулийн дагуу гурван өдөр амрах байх. 40-50 жилд нэг тохиох энэ үзэгдлээс болж, хуулийг өөрчлөх шаардлагагүй" гэсэн юм.

Тэгвэл албаны эх сурвалжаас тодруулахад "Шинийн 2,3-ны өдөр амралтын өдрүүдэд таарсан учраас хоёр өдөр амарч, даваа гарагт ажил цуглана" гэх мэдээллийг өгөв.

“УБТЗ“ ХНН-ийн 75 жилийн ойд зориулсан Төмөр замын чуулгын уран бүтээл “ТЭНГЭРИЙН СУМ“ түүхэн дуулалт жүжгийг толилуулахад бэлэн болжээ
“УБТЗ“ ХНН-ийн 75 жилийн ойд зориулсан Төмөр замын чуулгын уран бүтээл “ТЭНГЭРИЙН СУМ“ түүхэн дуулалт жүжгийг толилуулахад бэлэн болжээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.