ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулав.
----------------------
Тэрбээр:
-Монгол Улсын иргэн жагсаал цуглаан хийх эрхтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ёстой. Гагцхүү үндэсний аюулгүй байдлаас бусад асуудлаар эрх чөлөөгөө эдлэх ёстой. Харамсалтай нь жагсаалын үеэр хүний эрх чөлөөнд халдсан , бие махбодид нь гэмтэл учруулсан байж болзошгүй хуулиар хориглосон арга хэлбэрээр жагсаал зохион байгуулсан байж болзошгүй гэх мэдээллүүд цагдаагийн байгууллагад ирсэн. Үүн дунд Монгол Улсын хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөртэй холбоотой зүйлүүд дээр гадны оролцоо ч байж болзошгүй сэжиг таамаг илэрсэн байгаа. Холбогдох байгууллагууд нь шалгаж байна. Монгол Улс бие даасан тусгаар улс.
Өөрийнхөө хил хязгаар дотор Монгол Улсын Их хурал хууль тогтоомжийн дагуу бодлогоо явуулна. Монгол Улсын эрх ашиг өөр улсын эрх ашигтай нийцэхгүй байж магадгүй. Гэхдээ тэр нийцэхгүй байгаа эрх ашиг нь энд байгаа Монгол хүний барьсан лоозонгоор, хэн нэгэн этгээдээс санхүүжүүлт авсан хүний үгээр Монгол Улсын хууль ёсны үйл ажиллагаанд саад учруулж болохгүй. Тиймээс маш ойрын хугацаанд хөгжлийн төсөл хөтөлбөрт саад учруулах гэдэг асуудал дээр ямар хариуцлага тооцох талаар Засгийн газар хууль боловсруулахаар төлөвлөж байна. Ирэх долоо хоногт орох байх.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!