Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын урд 5 шарын төмөр замын доорх нүхэн гарц ашиглалтад орсонтой холбоотойгоор 10 буудлын зүүн чиглэл буюу хотын төв рүү зорчих автобусны зогсоолын байршил өөрчлөгдөж холдсоны улмаас нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж, иргэд, оршин суугчдын зүгээс шинээр автобусны зогсоол гаргаж өгөх хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийтийн тээврийн бодлогын газарт ирүүлсэн юм.
Уг хүсэлтийг Тээврийн бодлого, судалгааны хэлтэс судалж, гармын зогсоолыг шинээр нэмэв. 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс гармын зогсоолоор нийт 6 чиглэлийн нийтийн тээврийн автобус дайран өнгөрч зогсох юм. Үүнд:
- Ү:19 “Нарангийн гол-5 шар”
- Ү:20 “Орбитын шинэ эцэс-5 шар”
- Ч:6 “Толгойт-10-р хороолол”
- Ч:13 “Тахилт-Саппоро-3-р эмнэлэг”
- Ч:40 “Мах импекс-Тэнгис кино театр-Улаанхуаран”
- Х:8 “Найрамдал зуслан-5 шар”
Шинэ зогсоолын байршил нь 10 буудлын автобусны зогсоолоос 500 метр, 5 шарын автобусны зогсоолоос 900 метр зайтай аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!