Гадаад харилцаны яамнаас АН-ын дарга асан С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хот дахь дэд консулаар томилсон билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ө.Шижир өөрийн цахим хуудастаа "Манай С.Эрдэнэ дарга гадаадад гэр бүлээрээ амьдармаар байвал өөрийнхөө мөнгөөр л амьдраач дээ, хангалттай баян хүн биз дээ. Хандгайтын амыг тэр чигээр нь хаагаад зөвхөн өөрийнх нь зуслан таван давхар хаус байдаг биз дээ. Заавал татвар төлөгчид, улсын мөнгөөр гадаадад амьдрах гээд байх ямар хэрэг байна аа. Дэд консулаар очлоо гээд ажил хийх ч үгүй. Дөрвөн жил тааваараа тарвалзаж, татвар төлөгчдийн мөнгөөр жаргаж байгаад л ирнэ.
Үүнийхээ оронд АН-д гадаад харилцаагаар ажилладаг олон залуучууд бий. Тэдэнд сайн дураараа татгалзаж боломж олгох хэрэгтэй. Сайд, гишүүн байх үедээ бүх боломжоо л гэр бүлдээ авсан шд, одоо болно шүү дээ. Заавал дэд консулаар явах гээд байх ямар хэрэг байна" гэв.
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!