Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг: Аавын минь хураагдсан хөрөнгө надад ирвэл би Монголын толгой баячуудын тоонд орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Ц.Зориг "Миний аавын хувийн эд зүйлс 1990-ээд онд хууль бусаар хураагдсан байдаг. Учир нь хувь хүний эд хөрөнгийг хураахад заавал шүүхийн шийдвэр гарах ёстой. Гэтэл тухайн үед ямар ч шүүхийн шийдвэр гараагүй. Тиймээс хууль бусаар хураасан эд хөрөнгө нь хууль ёсны өв залгамжлагчид руу шилжих ёстой. Тэгэхээр албан ёсны өмчлөх эрхтэй хүн бол би. Тиймээс хууль бусаар хураагдсан эд хөрөнгө одоо албан ёсоор надад шилжүүлэгдэх ёстой. Тиймээс би Монгол Улсын хууль хамгийн түрүүнд хэрэгжиж, энэ үйл явдал хуулийн дагуу хийгдээсэй гэж шаардаж байна.

Энэ түүний хувийн өмч, хувийн эд хэрэглэлүүд нь бүгд албан ёсоор надад шилжиж, миний шийдвэрээр ямар арга хэмжээг авах нь зөвхөн миний эрх юм. Аавын минь хураагдсан хөрөнгө надад ирвэл би Монголын толгой баячуудын тоонд орно.

Туулын хурдны зам барихтай холбоотойгоор Нарантуул, Да хүрээ захыг хотын хоёр талд гаргана
Туулын хурдны зам барихтай холбоотойгоор Нарантуул, Да хүрээ захыг хотын хоёр талд гаргана
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.