Улсын дээд шүүхийн хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, шийдвэрээ гаргасан. Тухайлбал,
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон гэх хэргүүдийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Мөн Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Монроуд” ХХК-д давуу байдал олгосон хэргийн талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаатай холбоотой үйл баримтыг анхан шатны шүүх шийдвэрлээгүй байхад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар урьдчилсан дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзжээ.
Иймд прокурорын эсэргүүцлээс зарим хэсгийг хангаж Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нарыг дээрх хэргүүдэд цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!