Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэнгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дууслаа. Хаалттай хуралдсан уг хурлаас Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийн адилаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Одоо Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан уг санал дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Прокурорын байгууллагаас оруулж ирэхдээ уг асуудлыг албаны нууц гэж үзэн хаалттай байдлаар оруулж ирсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэнэ.

Парламентын дархлаа ба гишүүдийн эрх
Парламентын дархлаа ба гишүүдийн эрх
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.