Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 зорчигчтой автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас барсан зам тээврийн осол гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Наран багийн “Цагаан гол” гэдэг газарт автобус авто замын хажуу руу онхолдож нэг хүн нас барсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 05:00 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын тус сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид 35 км зам туулан очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сум руу чиглэлд 21 зорчигчтой зорчиж явсан KLQ6898 загварын автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас барсан тул цогцсыг гаргахаар ажиллаж байна.

УБЕГ: Тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгоно
УБЕГ: Тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй олгоно
 
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Ц.Элбэгдорж: Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёрт улс төрөөс “хол“ байхыг зөвлөх нь зүйтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.