Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“11 11” төвд ирсэн иргэдийн санал, хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаад хяналт тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар ЗГ-ын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн үйл ажиллагааг өргөжүүлсэнтэй холбогдуулан тус төвд хандсан иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явц, түүнд тавих хяналтыг сайжруулах талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцын талаарх тайлан мэдээг Засгийн газрын хуралдаанд сар бүр танилцуулах, иргэдийн санал хүсэлтэд хандалт өндөр байгаа асуудлаар холбогдох албан тушаалтныг иргэдтэй уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулах, иргэдийн санал хүсэлтэд дурдсан Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаарх ажил хэрэгч саналыг судлан дүгнэлт хийж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулах арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлснээр буюу энэ сарын 1-нээс иргэдээс өдөрт хүлээн авах санал, хүсэлтийн тоо 5-6 дахин нэмэгджээ. Санал, хүсэлтийг хуульд заасан хугацаанд нь мөн богино хугацаанд шийдвэрлэх боломжтой асуудлыг хугацаанаас нь өмнө шийдвэрлэж өгөх нь зүйтэй. Шийдвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулах, иргэдийн асуултад бодитой хариу өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг дэд сайд, агентлагийн дэд дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч нарт даалгалаа.

Д.Ганбат: “Найман шарга“-д зарах валют ч алга
Д.Ганбат: “Найман шарга“-д зарах валют ч алга
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.