Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа. Хуралдаанаар Засгийн газар төв талбайд болж буй жагсагчдаас тавьж буй шаардлагуудтай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар шаардлагын хариуг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Шадар сайд С.Амарсайхан нар жагсагчдад гардуулахаар болжээ.
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд болж буй үнийн өсөлтийн эсрэг залуучуудын хийж буй жагсаалд оролцогчидтой уулзаж, тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэхээр амласан билээ. Энэ хүрээндээ жагсагчдаас тавьж буй авлига, хээл хахуультай холбоотой Эрүүгийн хуулийн тодорхой зарим заалтуудад өөрчлөлт оруулах зэрэг Засгийн газраас нэн яаралтай шийдвэрлэж болохуйц асуудлуудыг хэлэлцсэн аж.