Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жагсагчдын шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэх ЗГ-ын ээлжит бус хурал эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 52 секунд

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая эхэллээ. Тодруулбал, Засгийн газар төв талбайд болж буй жагсагчдаас тавьж буй шаардлагуудтай холбоотой асуудлуудыг хэлэлцэх юм. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд болж буй үнийн өсөлтийн эсрэг залуучуудын хийж буй жагсаалд оролцогчидтой уулзаж, тэдний хүсэлтийг шуурхай шийдвэрлэхээр амласан билээ. Энэ хүрээндээ жагсагчдаас тавьж буй авлига, хээл хахуультай холбоотой Эрүүгийн хуулийн тодорхой зарим заалтуудад өөрчлөлт оруулах зэрэг Засгийн газраас нэн яаралтай шийдвэрлэж болохуйц асуудлуудыг хэлэлцэх юм.

Мөн Засгийн газрын хуралдааны дараа жагсаалд оролцогчдын төлөөлөлтэй уулзах бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулна.

Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой улстөрчид шалгуулж, буруутай бол ялаа авах ёстой
Л.Оюун-Эрдэнэ: Хөгжлийн банктай холбоотой улстөрчид шалгуулж, буруутай бол ялаа авах ёстой
 
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
“Багануурын уурхайг түшиглэн сайжруулсан хагас коксон түлшний үйлдвэрийг байгуулна“
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.