Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүсээд буй зарим асуудалд хариулт өглөө.
Тэрбээр "Хүнд нөхцөл байдлын үед албан тушаалтан алдаа гаргасан бол хариуцлага тооцно. Харин ажлаа хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Төв банкан дотор хэдэн үзэгдлүүд шүгэлдээд байгааг сонссон. Эрх баригч намын даргын хувьд аятайхан байгаарай гэж бас хэлье. УИХ-ын гишүүд дээр ороод дараагийн төв банкны ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхдүүдийг сонсож байгаа. Залуучуудаа "амбиц"-аа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүсчихсэн байхад албан тушаалын дон шүгэлсэн мэт "далчигнаад" хэрэггүй гэдгийг хатуухан хэлчихье.
Тийм учраас Монголбанкны ерөнхийлөгч огцрохгүй, ажлаа хийгээд явна. Хүнд цаг үед ажлаа хийж байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална" гэв.