Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Далан давхрын оршуулгын газарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил ирэх сард эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

May be an image of monument and outdoorsНийслэлийн Засаг даргын 2021 оны А/733 дугаар захирамжаар Самбалхүндэвийн оршуулгын газрын 10 га талбайд “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа "Улаанбаатар хотын суурьшлын бүсэд байршиж буй хуучны оршуулгын газрыг цэгцлэх ажлыг бид эхлүүлсэн. Хамгийн эхэнд олны нэрлэж заншсан Самбалхүндэвийн оршуулгын газрын 64.3 га газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлнэ. Зөвхөн 10 га-д л гэхэд 10.739 хүний оршуулга байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдохоос эхлээд маш их ажил өрнөж байгаа. Золбин нохой, муурны гомдол Сонгинохайрхан дүүрэгт төдийгүй Чингэлтэй дүүргийн иргэдээс ч ирдэг. Нийслэлийн зүгээс журам боловсруулсан боловч буцаагдсан. Тиймээс журмаа дахин боловсруулж, яаманд өгөхөөр ажиллаж байна" гэв.

ГХЯ: ОХУ хилээ нээсэн
ГХЯ: ОХУ хилээ нээсэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.