Өчигдөр /2022.03.29/ Ховд аймгийн тавдугаар цэцэрлэгийн цонхноос гурван настай хүүхэд унасан хэрэг гарсан байна. Өндрөөс унасан охин тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад хандахдаа дунд чөмөг хугарсан, тархи доргилттой иржээ.
Энэ талаар тус аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эрхлэгч их эмч н.Цэрэнбадам "Өндрөөс унасан хүүхэд яаралтай тусламжийн тасагт ирсний дагуу манай эмч ажилчид холбогдох шинжилгээнүүдийг авсан. Хүүхдийн биеийн байдал тогтвортой. Эцэг, эхтэйгээ чөлөөтэй ярьж чадаж байгаа. Хүүхэд хамгаалах байгууллага болон ангийн багш, удирдлагууд ирсэн. Давтан шинжилгээнүүдийг авна. Дунд чөмөгний хугаралыг бүрэн засаж, гипсдсэн" гэв.