Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБ хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хороо хуралдлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/320 дугаар захирамжаар байгуулагдсан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн удирдах хороо хуралдлаа.

Төслийн удирдах хорооны хуралдаанаар нийт долоон асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, төслийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төсөл хэрэгжих байршлыг тодорхойлон батлуулах зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталжээ.

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл” нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан болон Өндөр технологийн сангийн санхүүжилтээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд гэр хорооллын 100 га газарт 10.000 айлын эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулах бөгөөд нийт долоон жилийн хугацаанд хэрэгжих юм.

Х.Нямбаатар: Төлөвлөгөөт гэж заасан, жил бүр хийгддэг хяналт шалгалтыг түр зогсооно
Х.Нямбаатар: Төлөвлөгөөт гэж заасан, жил бүр хийгддэг хяналт шалгалтыг түр зогсооно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд