Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Төрийн зарим хяналт шалгалтын зогсооно гэх юм. Яг ямар төрлийн хяналт шалгалт орж байгаа юм бэ. Хэдэн хүн тус болох гэж байгаад нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, төрийн өмчийн ашиглалт хамгаалах, зарцуулалттай холбоотой зүйлийг алдагдуулав. Энэ хууль гараад ямар нэгэн эрсдэл гарвал хариуцлагыг нь төрийн хяналт шалгалт хийж буй газрууд хүлээх үү. Эсвэл богино зайны хууль гаргаснаараа УИХ хүлээх үү. Хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсооно гэдэг их аюултай зүйл шүү" гэлээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Эрсдэл үүсвэл гэм буруутай этгээд хариуцлагаа хүлээдэг хууль үйлчилж байгаа. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудаар төлөвлөгөөт гэж тусгайлан зааж өгсөн, жил бүр хийгддэг хяналт шалгалтыг түр зогсооно. Энэ хугацаанд ААН байгууллагуудтай хариуцлагын гэрээ хийнэ. Иргэн, ААН-ын гомдлоор хяналт шалгалт хийнэ" гэлээ.