Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тодруулбал, Төрийн байгууллагын зүгээс 3 жилийн хугацаанд зарим төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийхгүй юм байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Төрийн зарим хяналт шалгалтын зогсооно гэх юм. Яг ямар төрлийн хяналт шалгалт орж байгаа юм бэ. Хэдэн хүн тус болох гэж байгаад нийт ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах, төрийн өмчийн ашиглалт хамгаалах, зарцуулалттай холбоотой зүйлийг алдагдуулав. Энэ хууль гараад ямар нэгэн эрсдэл гарвал хариуцлагыг нь төрийн хяналт шалгалт хийж буй газрууд хүлээх үү. Эсвэл богино зайны хууль гаргаснаараа УИХ хүлээх үү. Хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсооно гэдэг их аюултай зүйл шүү" гэлээ.