Э.Бат-Үүл хорих ангид өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам болон хүү Б.Чулуудай нар мэдээлэл хийлээ.
Э.Бат-Үүлийн өмгөөлөгч А.Пүрэвдулам: Э.Бат-Үүлийн хоригдож буй хорих 409 дугаар анги бол дамжин өнгөрөх хорих анги. Энэ дамжин өнгөрөх хорих ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй буюу гэм буруу нь эцэслэн тогтоогдоогүй хүмүүс хоригддог. Энэ хүний хэвлэн нийтлэх буюу захидал харилцааны эрхийг хасах нь ямар ч хуулийн үндэслэлгүй. Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг хорих 409 дугаар ангид хоригдсон мөчөөс эхлэн эрх чөлөөг нь хязгаарласан. Хууль хяналтын байгууллагаас ямар нэг албан хариу өгөөгүй. Энэ хүн өөрийг нь суллахыг шаардаж өлсгөлөн зарлаагүй. Жам ёсныхоо эрхийг шаардаж өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрч байна. Өлсгөлөнгийн гол санаа нь Монгол Улсад ардчилал, хүний эрх маш аюултай түвшинд хүрч байна гэдгийг илэрхийлж байна" гэлээ.
Э.Бат-Үүл нь Украин ОХУ-ын дайны талаар үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэвлэн нийтлэх эрхийг нь хаасан гэж үзэж байгаа. Тэрбээр "Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй" гэх уриан дор өлсгөлөн зарлаж байгаа. Өлсгөлөн зарлах хугацаа нь хэвлэн нийтлэх эрх чөлөө буюу захидал харилцааг хууль ёсоор сэргээх хүртэл байна гэдгийг мөн хэлжээ.
Э.Бат-Үүл захиандаа Монгол Улсын Засгийн газарт хандаж уриалга илгээжээ. Уриалгад "Энэ дайн сунжирвал хүмүүнлэгийн хямрал болно. Гуравдагч хөршүүддээ хандаарай,
УИХ-д хандаж, "1990 онд ЗХУ-ын колоничиллоос гарч Монгол Улсыг тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт орон болсон гэдгийг одоо хүртэл мэдэхгүй ойлгоогүй байгаа УЕП-ыг авч хэлэлцээч. Залуучууд минь эр зоригтой бай, дэлхий нийтийн залуусаас ядаж ичээч" гэжээ.