Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАРИМТ: Х.Баттулга МоАХ-ны газрыг Хөгжлийн банканд барьцаалж зээл авахыг “Пирамид Орд“ ХХК-д зөвшөөрсөн бичиг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Ерөнхийлөгч асан Х.Баттулга МОАХ-ын газрыг Хөгжлийн банкинд барьцаалж, зээл авахыг "Пирамид Орд" ХХК-д зөвшөөрсөн бичгийг УИХ-ын гишүүн Н.Энхбаяр цахим сүлжээндээ нийтэллээ. Тэрбээр "Улсын Ерөнхийлөгч болчихоод улсынхаа газрыг Төрийн бус байгууллагын тэргүүн гэдгээр Хөгжлийн банкинд барьцаалж мөнгө “…гаад” л явахын. Улс төрчдийг Төрийн бус байгууллагуудаас салгаж холдуулья гээд байгаагийн сонгодог дээд жишээ❗️" гэжээ.

"Пирамид Орд" нь Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг 2018 оны зургаадугаар сард авсан байдаг. Ингэхдээ "Буман залуус" 296 айлын орон сууцын төслийг хэрэгжүүлэх зорилгоор авсан байна. Улмаар одоо хүртэл зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийн ангилалд багтсан байгаа бөгөөд Хөгжлийн банк тус компанийг шүүхэд өгчээ. Тодруулбал, "Пирамид Орд" нь Хөгжлийн банкинд 23.1 тэрбум төгрөгийг төлөх ёстой аж.

“Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй барилгуудыг хамгаалалтын горимд шилжүүлж байна“
“Нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй барилгуудыг хамгаалалтын горимд шилжүүлж байна“
 
Г.Ганбаатар: ӨМӨЗО-ны “Башинь“-ний 4000 км урттай төмөр зам 700 гаруй ажилтантай байхад Тавантолгойн 267 км урттай жижиг төмөр зам 883 ажилчинтай хэр нь бүтээмж маш муу байна