Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Х.Баттулга, Ж.Батсуурь нарыг АТГ-т шалгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

АН-ын бүлэг хуралдлаа. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга С.Одонтуяа, АН-ын дарга асан С.Эрдэнэ нар мэдээлэл хийв.

АН-ын дарга асан С.Эрдэнэ "АН-д үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Өөрсдийгөө АН гэж нэрлэн гэрчилгээгүй, тамгагүй, хууль ёсны бүртгэлгүй этгээдүүд АН-ын даргын сунгааг зарлаад орон нутгаар явж байна. Хоёр нөхөр нэр дэвшсэн байна. Монгол Улс төртэй хуультай юм бол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгууллага нь үйл ажиллагаагаа явуулах ёстой. Удаа дараа шаардлага тавихад үл тоож, олон түмний тархи толгойг эргүүлж, АН-ын эв нэгдлийг хагалсан үйлдэл гаргасаар байна. Ялангуяа АН-ын даргын сунгаа гэх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн болон УИХ-ын гишүүн хүн нэр дэвшээд явж байгаа нь Монголд хууль ямар хэмжээнд хэрэгжиж байгааг харуулж байна. Тиймээс АН-ын бланкыг хууль бусаар ашиглаж буй асуудлыг АТГ-т өгч шалгуулна. Тодруулбал, АН-д огт хамааралгүй УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, иргэн Х.Баттулга нарыг ч шалгуулна. Тэдний үйлдэл залилан мэхлэх, худал мэдээлэл тараах, тамга нуух зэрэг гэмт хэргийг агуулж байгаа" гэлээ.

“Ковидын хуулиа яаралтай цуцлахгүй бол төсвийн мөнгө хяналтгүй урсаж байна“
“Ковидын хуулиа яаралтай цуцлахгүй бол төсвийн мөнгө хяналтгүй урсаж байна“
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.