Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэсэн гэж ЭМЯ-наас анхааруулсан. Тодруулбал, бага насны хүүхдүүдийн дунд менингетийн хоёр тохиолдол бүртгэгдээд байсан бол нэг хүүхэд нь өвчнөө даалгүй нас барсан байна. Харин нэг хүүхэд нь нэн хүнд байгаа гэж Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
Менингетийн халдвар авсан хүүхэд гэнэт өндөр халуурч, их хэмжээгээр бөөлжиж, дагз нь хөших, гэрлээс айх, маш цочимтгой болох, хөхөөр хооллодог хүүхэд хөхөө хөхөж чадахаа болих шинж тэмдгүүд илэрдэг байна. Мөн шинж тэмдгүүдтэй зэрэгцэн 1-2 цагийн дотор үе мөчнөөс эхлэн тууралт гарч, маш хурдан хугацаанд цусархаг болдог маш аюултай өвчин юм.
Сануулахад, менингетийн эсрэг вакциныг ХӨСҮТ-д хийж байгаа билээ.