ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр "Бид эдийн засгаа дэмжих зорилгод нийцүүлэн эдийн засгийн эсрэг гэмт хэргүүдийг тохирсон байдлаар зүйлчлэх том агуулгатай өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулахаар болж байгаа.
Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой ял шийтгэлийн бодлогыг чангатгах ажлууд орж ирж байгаа. Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн хүрээнд эрүүдэн шүүхтэй холбоотой, гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийг зөрчихтэй холбоотой ял шийтгэлийн бодлогуудаа бид чангатгах бодлогыг эрүүгийн хуулийн өөрчлөлтөд оруулж байгаа.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу авлига, албан тушаалын хэргүүд хялбагшдаг тогтолцоог энэ хэсгээс хасахаар болж байгаа" гэв.