Засгийн газрын өнөөдрийн /2022.02.23/ ээлжит хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн ЗГ-ийн хуралдаанаар Зүүнбаян, Ханги чиглэлийн төмөр замын төслийн явцын талаар Ерөнхий сайд үүрэг чиглэл өглөө. Зүүнбаян, Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Дархан-Сэлэнгийн бүсээс Замын-Үүд, Хөх хот, Эрээн, Бугат чиглэлийн 1722 км маршрутыг Сайншанд, Зүүнбаян, Ханги, Мандал, Бугат 1404 км болгон өөрчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зай 318 км-ээр богиносож тээвэрлэлтийн зардал буурах юм.
Хамгийн гол нь төмөр замын экспортын шинэ суваг нээгдэж байгаа нь ач холбогдолтой. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд энэхүү төслийг ирэх гуравдугаар сард эхлүүлж 10 дугаар сард дуусгах үүрэг чиглэл өгсөн " гэв.