Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украин дахь түрэмгийлэл: АНУ, Хятад, Англи зэрэг орнуудын байр суурь

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
4 минут 31 секунд

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украины зүүн хэсэг дэх хоёр салан тусгаарласан бүс нутагт "энх тайвныг сахиулах" зорилгоор цэргийн хүч илгээх тушаал өгөн эхний цэргүүд довтолж эхлээд буй. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хэрхэх нь тодорхойгүй байсан "дайны утаа" үнэртэж эхэлсэн нь зөвхөн хоёр улсын төдийгүй олон улсын эдийн засаг, бизнесийн түншлэл болоод бусад хүчин зүйлд тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Ийнхүү Украин дахь халдлагын талаар АНУ, Их Британи, БНХАУ зэрэг дэлхийн томоохон гүрнүүд ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

УКРАИН: Оросын довтолгоо зөвхөн Украиныг биш бусад улсуудад ч халтай

США убеждают Зеленского переехать во Львов, сообщает ABC - РИА Новости,  22.02.2022

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Киевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Москва зүүн Украин дахь салан тусгаарлах дэглэмийг хүлээн зөвшөөрч байгаа нь Украин төдийгүй Европын бусад үндэстнүүдийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж сэтгүүлчдэд хэлэв.

Тэрбээр “Нэг улсын хилийн аюулгүй байдал нөгөө улсын хилийн аюулгүй байдлыг шийддэг. Бид Европын холбоо, НАТО-гийн гишүүн биш. Гэхдээ бид ОХУ-ын халдлагад өртөн, хурцадмал байдал үүсэх юм бол Молдав, Литва, Латви, Эстони зэрэг хөршүүд маань эрсдэлд орох болно. Бурхан өршөөг, би үүнийг хүсэхгүй байна. Хэн ч дайныг хүсэхгүй. Украинд хүмүүс зөвхөн энх тайвныг л хүсдэг. Гэхдээ бид түрэмгийллийн аливаа цохилтод бэлтгэх ёстой" гэжээ.

ХЯТАД: БНХАУ энхийг тогтоох нэрийн дор ОХУ-тай нэг талд гарч буйгаа илэрхийлэв

Putin, Xi Will Put Partnership Against U.S. on Display at Olympics - WSJ

Даваа гарагийн орой болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан дээр Хятадаас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн товч мэдэгдэл хийхдээ, Бээжин дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх бүхий л хүчин чармайлтыг сайшаан дэмжиж, бүх асуудалд "тэгш байдлын үндсэн дээр" хандах ёстой гэж мэдэгдэв.
НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн "Украины өнөөгийн байдал нь олон ээдрээтэй хүчин зүйлийн үр дагавар юм. Бүх улс орнууд олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна" гэжээ.

ИХ БРИТАНИ: ОХУ-ын эсрэг зогсохоо мэдэгдэв

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусын халдвар авсан нь  тогтоогджээ

Их Британийн Ерөнхий сайд "Ерөнхийлөгч Путин Украиныг бүхэлд нь эзлэн түрэмгийлэх, Европын тусгаар тогтносон, бүрэн эрхт улсыг эзлэн түрэмгийлэх, эрхшээлдээ оруулахыг эрмэлзэж байгаа нь бүх нотлох баримтаар харагдаж байна. Тиймээс бид олон улсын хориг арга хэмжээний багцыг нэн даруй хэрэгжүүлэх болно" гэж хэлэв.

Борис Жонсон Оросын газрын тос, байгалийн хийнээс татгалзах нь Их Британийн эрчим хүчний аюулгүй байдалд тустай гэж мэдэгджээ.

Тэрбээр "Европ дахь байгалийн хийн үнэ тогтворгүй байгаа нь 2014 онд Крымийг өөртөө нэгтгэх үед Оросыг эсэргүүцэж чадаагүйн үр дагавар юм. Бид Оросын байгалийн хийн хараат байдлаа эрс бууруулж чадсан. Одоо манай байгалийн хийн нийлүүлэлтийн ердөө гурван хувь нь Оросоос ирдэг" гэжээ.

АНУ: Хэрэв Орос Украиныг эзэлвэл "хүний ​​эрхийн сүйрэл" болно

Biden says US believes Putin has decided to invade Ukraine | News | Al  Jazeera

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины хямралыг намжаахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр "зарчмын хувьд" тохиролцсон гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдсэн.
АНУ-ын албаны хүмүүс ОХУ Украин руу удахгүй бүрэн хэмжээний дайралт хийх бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа бололтой гэж мэдэгдсэн бөгөөд тагнуулын нэг ажилтан CNN-д өгсөн ярилцлагадаа Оросын ердийн хүчний 75 хувь нь баруун хил дээр цугларсан талаар мэдээлжээ.
Хэрэв Орос Украиныг эзэлвэл "хүний ​​эрхийн сүйрэл" болно гэж АНУ анхааруулжээ.

Эх сурвалж: CNN, BBC

Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцлийг сайжруулах талаар ар гэрийнхэнд нь танилцууллаа
Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцлийг сайжруулах талаар ар гэрийнхэнд нь танилцууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.