Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцлийг сайжруулах талаар ар гэрийнхэнд нь танилцууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн төлөөлөлтэй уулзжээ.

  • Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх
  • Илүү цагийн хөлс тооцох
  • Нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт хамруулах
  • Ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг группийн төлөөлөл бүсгүйчүүд уламжилсан байна.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гаргаж тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал, дан ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан.

Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно" гэжээ.

МОНГОЛБАНК: Репо санхүүжилтээр банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
МОНГОЛБАНК: Репо санхүүжилтээр банкуудад 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.