Оросууд салан тусгаарлагчдын хийсэн дайралтанд Украины армийг буруутгаж, Украин руу довтлох шалтаг зохиохоор төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүмүүс мэдэгдэв.
Үүний хариуд Орос улс ямар нэгэн хуурамч ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Украины ойр орчимд Оросын цэргүүд олноор цугларч байгаа юм. Одоогийн байдлаар 100 мянга орчим цэрэг Украины ойролцоо цуглараад байгаа ба энэ талаар цэргүүд сургуулилт хийхээр ирсэн гэж Орос улс довтлохоор төлөвлөж байгаа гэх мэдээллийг үгүйсгэсэн хэвээр байна.
Эх сурвалж: BBC